Малайзын агаарын тээврийн компанийн хувьцаа огцом унаж эхэллээ

Өчигдөр өглөөнөөс олон улсад арилжаалагдаж буй Малайзын агаарын тээврийн компанийн хувьцаа огцом унаж эхэлжээ. Зорчигч тээврийн онгоц Куала Лумпур хотоос Бээжинг чиглэн бямба гаригт хөөрсөн бөгөөд тэр өдөртөө сураг тасарч одоо хүртэл чимээ сураггүй алга болоод байгаа.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор тус улсын агаарын тээврийн компанинийн хувьцаа 20 хүртэл хувиар уналаа.

Ялангуяа Хятад болон, Япон зэрэг Азийн орнуудад хувьцааны үнэ хурдтай унаж байгаа аж. Хэдийгээр хувьцааны үнэ унаж байгаа компаниудын хувьд өмнө нь ч эрэлттэй сайн хувьцаа байгаагүй ч гэсэн ийнхүү огцом унасан нь онгоцны осолтой холбоотой нь ойлгомжтой.

Онгоц сураг тасарснаас хойш бараг гурван ч өдөр бүтэн өнгөрчихөөд байхад онгоцны хэсэг, сураг чимээ огт байхгүй байгаа нь эрлийн багийнхныг гайхашралд оруулаад байна. Онгоц алга болсон энэ явдлыг террорист ажиллагаа байж мэднэ хэмээн үзэж байгаа ч үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин