Оросын шинэ мисс тодорлоо

"Мисс Россия 2014" наадам амжилттай зохион байгуулагдаж тус улсын шинэ мисс тодорчээ. Энэ жилийн хамгийн гоо бүсгүйгээр Саратов мужийн Балаково хотоос оролцсон Юлия Алипова шалгарлаа.

Шинэхэн мисс бүсгүй энэ жил 23 нас хүрч байгаа юм. Түүний биеийн харьцаан 89-63-90 бол биеийн өндөр нь 179 см юм байна.

Орос орны миссийн титэм нь цагаан алтаар хийгдсэн бөгөөд очир эрдэнэ болон сувдаар чимэглэсэн тун ч гоёмсог эд. Энэхүү нэр хүндтэй шагналыг дагалдан үзэсгэлэнт бүсгүй Юлия Алиповад 100 мянган ам.доллар, тансан машин бэлэглэжээ. Мэдээж хэрэг улсынхаа хамгийн сайхан бүсгүйгээр тодорсон тэрээр дэлхийн миссийн тэмцээнд улсаа төлөөлөх эрхтэй болжээ. Энэ жилийн тэмцээнд нийт 50 гоо охид оролцсон байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин