Сураг тасарсан онгоц арал дээр байж магадгүй

Ор сураггүй болсон Малайзын онгоц жижиг арал дээр байж болзошгүй хэмээн албаныхан мэдээллээ. Сураг тасарсаар тав хоног өнгөрч байгаа онгоц руу илгээж буй байнгын дохионы хариуд ямар нэг чимээ хальт орж ирээд тасарсан байна. Тиймээс хайгуулын багийнхан онгоцыг сүйрээгүй баруун эргийн жижиг арал дээр байж болзошгүй хэмээн таамаг дэвшүүлжээ. Гэхдээ энэ нь холбооны төхөөрөмжийн бяцхан саатлаас ч шалтгаалсан байхыг үгүйсгэхгүй байна.
Мөн онгоц Номхон далайн хэт нам дор газарт унаснаас холбоо тасарсан байж мэднэ хэмээгээд, газар зүйн байрлалаар нь арлуудад эрлийг эхлүүлэхээр болоод байна.
Энэ мэдээллээс гадна уржигдар нэгэн хятад залуу хачирхалтай мэдээлэл өгсөн юм. Тэрээр "Миний ах онгоцонд яваа. Би ахынхаа гар утас руу байнга залгаж байсан, уржигдар гэхэд ахын маань утас дуудаж байсан ч хариу өгөхгүй байсан. Гэсэн ч одоо холбоо тасарсан" хэмээн ярьсан юм. Тэгэхээр онгоц бүрэн сүйрээгүй байх магадлал өндөр байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ