Нохойн чарганы уралдааны шинэ дээд амжилт тогтоожээ

АНУ-ын Даллас хотын иргэн Сийви 1600 км замыг нохойн чарга хөлөглөн туулж шинэ дээж амжилт тогтоожээ. Жил бүр уламжлал болгон зохиогддог нохойн чарганы уралдаан энэ жил АНУ-ын Аляска мужид болсон юм.
Сийви өөрийгөө нэгдүгээр байранд орсноо ч мэдэлгүй давхисаар байсан тухайгаа дараа нь хөгжилдөн ярьжээ. 1600 км-ыг найман өдөр 13 цаг, дөрвөн минут 19 секундын дотор туулжээ. 2011 оноос хойш дээд амжилтыг хэн ч эвдэж чадахгүй байсан ажээ.
Сийвигийн аав нь мөн нохойн чаргачин байсан бөгөөд түүнийг энэ амьдралд оруулсан гэнэ. Сийви “Би уралдахын тулд юу ч хамаагүй хийж, нохдоо зовоодоггүй. Харин дуртай зүйлээ хийж байна гэж бодоод нохойнууддаа хандан хол газар ирчихлээ одоо харья даа гээд л урамшуулан аяллаа эхлүүлдэг” гэж ярьжээ. Тэрээр нохдынхоо хамтаар 50 мянган ам.долларын эзэн болохын зэрэгцээ шинэхэн чаргаар шагнуулсан байна.
Харин уралдааны хоёрдугаар байрт Эли Зиркл орсон бөгөөд ердөө хоёрхон минутын дагаагаар барианд оржээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ