Ши Жинпиний авилгатай тэмцэх ажил яргалал дор явагддаг гэв

БНХАУ-ын удирдагч Ши Жинпинь улс орноо удирдах болсоор нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хооронд түүний эхлүүлсэн улс төр дэх шинэчлэлийн ажил болон, хийхээр төлөвлөсөн ажлууд ч их.
Ши Жинпиний хамгийн их хүч зарж хийж буй ажил нь тус улсын авлига, хээл хахуультай тэмцэх ажил болж байна. Түүнийг төрийн эрхийг барьсан цагаас хойш нам доторх цэвэрлэгээ эхэлсэн гэж хэлж болно. Хамгийн алдартай, олон сар жил яригдсан Бо Силайн хэргээс эхлээд Хятадын Комунист намын нөлөө бүхий гишүүд, сайд нар болон муж, хотын дарга нарт холбогдох хэргүүд ар араасаа цуварсаар байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Анхуй мужийн дарга их хэмжээний мөнгө хувьдаа шамшигдуулсан учир хэрэг үүсгэгдэн шалгуулж эхлээд байгаа юм.
Зөвхөн мөнгөтэй холбоотой бус албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, хувьдаа ашигтай ажил явуулах, ашиг сонирхлын үүднээс гэрээ хэлцэл хийх гэх мэтийг ч мөн хамруулан ойлгож байгаа юм.
Харин авлигын хэргээр байцаалт өгч, түр хоригдож байгаа эрхмүүд байцаалтын талаар ихээхэн гомдол мэдүүлжээ. Тэдний ярьж буйгаар байцаалт авахдаа маш их тарчлааж, хийгээгүй хэргийг ч хүлээлгэхийг оролддог аж. Байцаалтын явцад төрөл бүрийн залхаан цээрлүүлэх арга хэрэглдэг гэнэ. Зодож, тамлаж, янз бүрээр хашраадаг. Тэр ч бүү хэл хэдэн өдрөөр ус ч өгөлгүй хуурай талх өгч, элдэв зодуурын арга хэрэглэдэг тухай тэд ярьжээ.
Тэдний ярьж буйгаар зөвхөн байцаалтын шатанд иймэрхүү яргалал эдэлж байхад жинхэнэ гянданд ямар их тамлуулдаг нь ойлгомжтой гэв.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ