Комд байсан хүү нас барж иргэд цагдаа нартай мөргөлдөж эхэллээ

Өнгөрсөн оны зургадугаар сард Туркийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсгийг нурааж үйлчилгээний төв барих тухай яриагдах болсон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тэр үед олон хүн гэмтсэн бөгөөд тэдгээрийн нэг нь Элван хэмээх 15 настай хүү байсан юм.

Түүнийг цагдаа нар буудаж, нулимс асгаруулагч хийн саваар толгойд нь цохисны улмаас хүү есөн сарын турш комд байж байгаад өчигдөр амьсгал хураажээ. Энэ явдлын дараагаар хүүгийн үхэлд Засгийн газар буруутай хэмээн иргэд жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийллээ.

Иргэд хүүгийн хэвтэж байсан эмнэлгийнх нь гадаа цугларч жагсаалаа эхлүүлсэн юм. Цугларсан иргэдийг цагдаа нар нулимс асгаруулагч хий, даралттай ус ашиглан дарах гэж оролдож байна. Харин жагсагчид цагдаа нарын эсрэг чулуу болон шатамхай бодис бүхий сав шидэж галдан шатааж эхэлсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин