Алга болсон онгоцыг Энэтхэгийн далайд хайж эхэллээ

Малайзын агаарын тээврийн 370 дугаар нислэг үйлдсэн Боинг 777-200 онгоцыг эрж хайх ажиллагаа үргэлжилж байгаа. Онгоцыг хайх эрлийн багийнхан эрэл хайгуул явуулах талбайгаа улам томсгож Энэтхэгийн далай орчмыг ч мөн самнаж хайхаар болоод байна.

Одоогийн байдлаар энэ ажиллагаанд 10 улсын 56 хөлөг онгоц нэгдэж эрэл хайгуул хийж байгаа юм. АНУ-ын албаныхны ярьж буйгаар онгоц сүйрээгүй бөгөөд харин барьцаалагдсан байж магадгүй хэмээн байгаа.

Америкчуудын батлан өгүүлснээр нисэх онгоц радараас алга болсон ч бүх дохиоллын системээ ажиллагаагүй болговол дөрвөн цаг орчмын турш хаа нэг тийш нисэх боломжтой хэмээжээ.

Ингэснээр Боинг-777 онгоц сураг тасармагцаа дахин дөрвөн цаг ниссэн байж болзошгүй хэмээн таамаглаж хаашаа ч явсан байж болно гэж үзэж байгаа юм. Тиймээс эрэл хайгуулын радиусыг томруулж хамгийн сүүлд радарт үзэгдсэн байрлалаас тал тал тийш дөрвөн цаг нисэх зайд самнаж эхэллээ. Ингэснээр эрлийн ажиллагаа Энэтхэгийн далайг хамран өрнөж байна. Мэдээж хэрэг сөрөг талаас нь бодож үзээд сүйрсэн байлаа гэж бодоход Энэтхэгийн далайн ёроолд байж магадгүй гэнэ. Тиймээс тус далайн гүнд мөн эрэл хайгуул явуулах хэрэгтэй гэжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин