Хутгатай алуурчид гурван хүнийг хөнөөжээ

Хятадын зүүн өмнөд нутгийн Хунан мужийн нийслэл Чанша хотод хутгатай алуурчдын гарт өртөж гурван хүн амь насаа алджээ. Синьхуа агентлагийн мэдээлж буйгаар хэрэг үйлдсэн хоёр хүний нэг нь цагдаа нарт газар дээрээ буудуулж амиа алдсан бол нөгөө хүн нь хоригдож байгаа гэнэ.
Хэрэг явдал өнөө өглөө болсон бөгөөд зэвсэглэсэн хоёр хүн иргэд рүү дайрах үеэр ийнхүү гурван хүн амиа алдсан юм. Гудамжинд гэнэт дайралт хийсэн нь иргэдийг цочирдуулж айдас, түгшүүрт автуулжээ.
Тус мужид үүнээс өмнө гуравдугаар сарын нэгэнд хурим болох үед сүм нурж 29 хүн амь насаа алдаж 143 хүн шархдаж гэмтэж бэртсэн билээ. Харин өнгөрсөн сард сургууль руу хутгатай этгээд дайрч 22 хүүхдийг шархдуулсан хэрэг гарсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ