Манай гариг юу л болоод байна даа

Өнгөрсөн оны зургадугаар сард Туркийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсгийг нурааж үйлчилгээний төв барих тухай яриагдах болсон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тэр үед олон хүн гэмтсэн бөгөөд тэдгээрийн нэг нь Элван хэмээх 14 настай хүү байсан юм.
Түүнийг цагдаа нар нулимс асгаруулагч хийн саваар толгойд нь цохисны улмаас хүү есөн сарын турш комд байж байгаад уржигдар амьсгал хураажээ. Энэ явдлын дараагаар хүүгийн үхэлд Засгийн газар буруутай хэмээн иргэд жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийллээ.
Иргэд хүүгийн хэвтэж байсан эмнэлгийнх нь гадаа цугларч жагсаалаа эхлүүлсэн юм. Цугларсан иргэдийг цагдаа нар нулимс асгаруулагч хий, даралттай ус ашиглан дарах гэж оролдож байна. Харин жагсагчид цагдаа нарын эсрэг чулуу болон шатамхай бодис бүхий сав шидэж галдан шатааж эхэлсэн байна.
Жагсагчид болон цагдаагийнханы хооронд болж буй мөргөлдөөн өдөр шөнийг дамнан үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ