Крым Оросын мэдэлд шилжихээр боллоо

Крымийн автономит бүгд найрамдах улс өчигдөр болсон санал хураалтаар ОХУ-ын харьяа муж болох нь тодорхой боллоо. Нийт саналаа өгөгсдийн 95.5 хувь нь ОХУ-ын харьяанд шилжихийг илүүд үзэн саналаа өгсөн гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Крымийн оршин суугчдын 60 гаруй хувь нь орос хүмүүс юм. Харин үлдсэн хэсэг нь украин болон татар иргэд байдаг.

Крымийн удирдагчид ОХУ-ын харьяанд шилжиж байгаагаа өнөөдөр албан ёсоор зарлах юм. Харин энэ тухайд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Кремль ард түмний саналыг хүндэтгэж, тэднийг хүсэлтийг ёсоор болгоно" хэмээжээ.

Гэсэн ч энэхүү санал асуулгыг Украин болон, АНУ, Европын холбооноос хууль бус, үнэнд нийцээгүй санал асуулга боллоо хэмээн үзэж байгаа юм.

Өнгөрсөн хоёрдугаар сар тэр чигээрээ Украины хямралын тухай мэдээ мэдээллээр дүүрэн байсан. Европын холбоонд нэгдэхийг хүссэн украин иргэдийн бослого үймээн ийнхүү Крымийн хойгыг ОХУ-ын мэдэлд шилжүүлж байж намжих нь бололтой.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин