Калифорничууд нүүж байна


АНУ-ын Калифорни мужийн нутагт их хэмжээний түймэр асаж байна. Гал сөнөөгчид түймрийг дарахаар нэлээд шургуу ажиллаж байгаа ч төдийлөн хурдан хугацаанд түймрийг унтрааж чадахгүй байгаа юм. Одоогийн байдлаар гал ширүүсч 1000 орчим гал сөнөөгчид, аврагчид ойн түймрээс 3000 орчим байр, орон сууцны оршин суугчдыг аюулгүй газарт нүүлгээд байна. Лос-Анжелес хотоос хойш 80 гаруй км-ийн цаана ойн түймэр гарсны улмаас 15 байр галд өртжээ.
Галын эсрэг онцгой арга хэмжээ авахад зөвхөн Америкийн өмнөд мужуудад бэлтгээд зогсохгүй, зүүн хойд нутгийн Нью-Йорк, Вермонт, Массачусетс, Нью-Гэмпшир, Коннектикут муж улсуудад бас бэлтгэл ажил эхлээд байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Калифорни мужийн 40 гаруй хувь нь түймэрт өртөх аюулд нүүрлэжээ. Айлуудыг нүүлгэн жилжүүлэх бас нэгэн шалтгаан нь хот түймрийн утаан дор байгаагаас амьсгалахад хүндрэлтэй байдал тулгараад байгаатай холбоотой.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ