Мик Жаггерын найз бүсгүй амиа хорложээ

Хувцас загварын алдартай дизайнер, 49 настай Лаурен Скотт өчигдөр амиа хорлосон байдалтай Нью-Йорк дахь орон сууцнаасаа олджээ.

Түүнийг Америкийн олон нийт Роллинг Стоунс хамтлагийн дуучин Мик Жаггерын найз бүсгүй гэдгээр нь сайн мэдэх бөгөөд унтлагын өрөөнийхөө хаалганаас өөрийгөө боомилж амиа хорлосон хэмээн CNN агентлаг мэдээлжээ.

Лаурен Скотт 2003 оноос хойш 70 настай Мик Жаггертай хувийн харилцаатай болсон бөгөөд рок дуучин найз бүсгүйнхээ үхлийг сонсоод гүн цочирдолд орсон гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ