Хонгконгийн эргээр аварга том нугас аялжээ

Хонконгийн далайн эргээр 16.5 метр өндөртэй буюу зургаан давхар байшинтай дүйцэхүйц өндөр, хийлдэг нугас хөвжээ. Аварга том нугасыг үзэхээр Хонконгийн эргийн дагуу хэдэн зуун хүн цугласан байна. Нугасны хажууд боомтын ойролцоо сэлж явсан усан онгоцнууд яг л хүүхдийн тоглоом шиг харагдаж байв. Гайхалтай том энэ нугас 2007 оноос хойш Бразилаас Австрали хүртэл дэлхийн есөн улсын 13 хотоор аялсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ