Хамгийн жижиг нисдэг робот бүтээжээ

АНУ-ын эрдэмтэд дэлхийн хамгийн жижиг нисдэг робот бүтээжээ. Энэ нь яг л ялаа шиг нисэхгүй газар гэж үгүй хэмэн зохион бүтээгчид хэлж байна. Бяцхан нисэгч төхөөрөмж нь олон цагийн турш ажиллах чадал бүхий далавчаараа ажиллах гэнэ. Энэ нь секундэд 120 удаа далавчаа дэвэх чадалтай аж. Жин нь ердөө хэдхэн грамм учир ийнхүү нисэх боломжтой ажээ. Хурдны хувьд ч гологдохооргүй хурдтай.
Зохион бүтээгчид энэ роботыг олон зүйлд ашиглах боломжтой хэмээж байгаа. Түүнчлэн ялгарах онцын дуу авиа байхгүй учир бараг л жинхэнэ амьтнаас ялгарахгүй гэв. Яг ийм бичил робот бүтээхийн тулд зохион бүтээгчид сүүлийн хэдэн жилийг зарцуулсан бөгөөд ийнхүү олон талт шалгуураар амжилтад хүрч байсан нь тун цөөхөн юм байна.
Х.Төгөл
// .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ