Apple-ын ухаалаг цаг хүний бие организмыг хянах боломжтой боллоо

Онлайн хэвлэл 9to5mac-ын уламжилж буйгаар Apple компани өөрийн ухаалаг цаг болох iwatch-даа мэргэжлийн эмч эмнэлгийн ажилтнуудыг татан оролцууллаа. Урьдчилсан мэдээгээр энэ жилээс реклам зарлал тавигдаж эхлэх юм байна.

Энэхүү цаг нь Apple компанид асар их нэр хүндийг эргүүлэн авчрах магадлалтай байна. AppleInsider.com портал нь iwatch-д дүгнэлт хийсэн ба энэ цагийг зүүснээр хэдэн удаа алхсан, зүрх болон цусны даралт, биеийн дулаанаа мэдэх, тэмдэглэл хөтлөх ч боломжтойюм байна. Нөгөөтэйгүүр фитнес бугуйвч болгон хэрэглэхэд тохиромжтой байна.

Экспертүүдийн хэлж буйгаар энэхүү нэмэлт бүтээгдэхүүнүүд нь Iphone-ий IOS8 үйлдлийн системд healthbook нэртэй аппликэйшн болон орохыг үгүйсгэхгүй байгаа юм байна. Энэхүү аппликэйшн Samsung компаний Galaxy S5-д суурилуулсан эрүүл мэндийн S Health-тай төстэй ч гарч магадгүй хэмээн шинжээчид санаа зовниж байна.

Шударгаар хэлэхэд Аpplе бие организмыг илтгэдэг ухаалаг төхөөрөмжийг зохиосонанхны компани биш юм байна. Учир нь Samsug компани ч энэхүү ухаалаг биометрийн төхөөрөмжийг ашиглаж эхлэх тухай ярьж хэлэлцэж байсан юм байна.

Samsung-ийн шинэхэн бүтээл болох Galaxy Gear Fit бугуйвч ч гэсэн биометрийн хэмжүүртэй. Мэдээж хэрэг энэхүү бугуйвчийг ухаалаг цаг болгон зүүж болох юм байна. Гэсэн хэдий ч ухаалаг төхөөрөмж дундаа Apple-ийн biosensor нь цорын ганц тэргүүлэгч гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Iwatch-ийн Samsung-аас ялгарах нэг онцлог нь энгийн нэг бугуйн цаг шиг хавтгай дөрвөлжин нүүртэй арьсан оосортой биш харин ч илүү өвөрмөц бугуйг бүтэн тойрсон дугуйрсан нүүртэй байх юм байна.

Apple , Samsung-ын ухаалаг төхөөрөмжүүдийн хэрэглээ үүгээр ч нэг зогсдоггүй. Цаг, компьютер,машин техник, спортын тоног төхөөрөмжүүд гэх мэт.

Тухайлбал: спортын төрөлд нийт шатаасан илчлэгийг тооцдог biosensor төхөөрөмжийг унадаг дугуйнд суурилуулан дэлхий даяар өргөн хэрэглэж байгаа бол автомашинд зүг чиг заагч, түлшний хэмнэлтийг заагч, хурдны автомат хянагч гэх мэтээр хэрэглэж эхлээд байна.

Хэрвээ стандарт утасгүй холболтыг iwatch дээр нэвтрүүлж чадвал тус ухаалаг цагийг зүүнгээ спортын нэвтрүүлгиийг шууд хүлээн авч үзэх боломжтой болох юм байна.

Одоо зөвхөн худалдаанд гарахыг нь хүлээх л үлдлээ...

http://www.gsbcapital.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин