АН-ынхан азаа үзэж, дахин бонд гаргахаар шийджээ

АН-ыхан үлдэж буй хоёр жилд азаа үзэхээр шийджээ. Тэдэнд үүнээс өөр сонголт ч үлдээгүй бололтой. Одоогоор Монголын гадаад өр 8.4 сая ам доллар байгаа ба энэ нь ДНБ-ийн тавин хувийг давж гарсан хүндхэн үзүүлэлт юм. Ямарсайн даа л Олон улсын валютын сангийн зүгээс манай улсыг өрийн дарамтанд орох эрсдэлтэй орон гэж зарлахав дээ. Тус сангийн хэд, хэдэн үзүүлэлт, шалгуураар Монгол улсын гадаад өрийн хэмжээ байж болох хязгаарыг давж гарсан гэж байгаа. Мөн Дэлхийн банкнаас гаргасан өрийн зохистой байдлын анализаар “Монголыг өрийн дарамтад орохэрсдэлтэй орон" гэсэн ангилалд багтаажээ. Цаашлаад хатуу бодлого барьсан тохиолдолд ч өрийн дарамтад орохгүй байхын тулд нилээн хүч шаардсан ажлуудыг хийх хэрэгтэй болох байх гэсэн байна.
Харин манай Засгийн газар өрийн дарамтанд орохгүйн тулд тэдний хэлсэнчлэн эдийн засагт хатуу бодлого баримтлах буюу бүсээ чангалах “хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ