Эмэгтэй гишүүд хэлэлцүүлэг хийхээс хэтрэхгүй байна

Энэ удаагийн парламентад өмнөхөөс олон эмэгтэй гишүүн бий. Харамсалтай нь “магтсан хүүхэн хуримандаа унгана” гэдэг л болж байх шиг байна. Учир нь тэд УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг гээчийг байгуулан, үйл ажиллагаа явуулж, арга хэмжээ зохион байгуулаад байх шиг байгаа юм. Энэ бүлэг нь албан бус болоод ч тэр үү, үр дүн нь төдийлэн харагдахгүй байсаар өнөөг хүрлээ.
УИХ-д 11 эмэгтэй гишүүн байгаагийн хоёр нь давхар дээлтэй. Тэднийг оролцуулбал Засгийн газрын түвшинд сайд болон дэд сайд, төрийн нарийн бичиг тус бүр гурван эмэгтэй бий. Тэгсэн хэрнээ эрхэмсэг эмэгтэйчүүдийн саначилсан хийгээд хийж бүтээсэн асуудлууд тэр бүр хэрэгжиж, амьдралд биелэлээ олохгүй байсаар байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ