Энэ хавар ийм улс төр хийцгээее

Хоёр долоо хоногийн дараа УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Магадгүй тэрнээс өмнө УИХ-ын Төсвийн байнгын хорооноос гаргасан ажлын хэсэг 2014 оны төсөвт тэг өртөгтэйгээр суусан барилга, обьектуудын жагсаалтаа эмхэлж чадвал 2014 оны төсвийн тодотголыг хийхээр ээлжит бус чуулган хуралдах төлөвтэй байгаа юм.
Цас ханзарч, хаврын урь орж, улс төр ч амь орох шинжтэй боллоо. Гэхдээ сайн талаар гэхээсээ илүү саар давамгайлсан улстөржилт энэ хавар өрнөх бололтой.
Удтал улс төрөөс ангид байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр улс төр эргэж ирэх нь, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн элдвээр үзэж байгаа шантааж нь намын дарга Н.Энхбаярт албан тушаал авч өгөх гэсэн оролдлого гэх мэтээр элдэв янзын таамаг дэвшүүлж, нотолгоо нь энэ хавар батлагдана гэх мэтээр цуурцгааж эхэллээ.
Түүнээс гадна эрх баригч, сөрөг хүчин хоёрын дундах улс төрийн хаврын шоу их л сонирхолтой хэлбэрээр өрнөх бололтой. Энэ хавар үйл явдал хэрхэн өрнөх, хаврын улс төр ямар үр дүн авчрах талаар таамаглая.
МАН-ын шоу төсөөлж байгаагүй үр дүн авчрах вий
Ам.долларын ханшийн өсөлтийг анзаарч, ард түмнийх нь амьдрал хэцүүдэж байгааг энэ өвлийн турш МАН-ынхан судласан. Үнэгэн лоовууз, үстэй дээлээр гангарсан гишүүд нь 21 аймгийг тойрч, намын дарга нь өрөөндөө ч суух завгүй захаар явж барааны үнэ судласан.
Тэд захаар явж, худалдагчтай зэрэгцэн алхаж, түрээслэгчтэй уулзан, тор зарж байгаа эмээгээс торыг нь худалдаж авах гэтэл өнөөдүүл нь урдаас нь эдийн засаг хүндэрсэн талаар ярьж, баахан загнажээ.
Бүхэл бүтэн 20 гаруй жилийн турш төр барихдаа тэд анх удаа л иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, улс орны амьдрал уруудан доройтож байгааг анзаарсан хэрэг юм билээ. Тиймээс эдийн засаг, улс орны нийгмийн амьдралд хэдийнэ авалцсан галыг унтраахаар түргэн аваад байгаа.
Энэ бүхэнд АН-ыг буруутгаж бид улсаа удирдаж байсан бол арай ч ийм байдалд хүргэхгүй байсан хэмээн халаглаж эхэлсэн. Тиймдээ ч гол салбарыг атгаж байгаа гурван сайдыг огцруулахаар санал дүгнэлт боловсруулж, хаврын чуулганд оруулахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ