Тони Блейр МАН-ын лидерүүдтэй уулзаж байна

Британийн Ерөнхий сайд асан Тони Блейр өнөөдөр Монголд ирээд байна. Тэрээр Монголын засгийн газарт зөвлөгөө өгч ажиллаж буй юм.
Тони Блейр нь энэ удаа ямар зорилгоор манай улсад айлчлал хийгээд буй нь тодорхой биш байна. Өнөөдөр Монголын нийгэм эдийн засгийн байдал хүнд байгаа. Түүний гүйцэтгэх засаглалд өгч байгаа зөвлөгөө зөвлөмж үр дүнгээ өгөхгүй байна уу, эсвэл эрх баригчид зөвлөмжийг нь дагахгүй байна уу? Ямартай ч Засгийн газарт зөвлөгөө, зөвлөмж өгч байгаа Тони Блейр эрх баригчидтэй уулзахаас гадна сөрөг хүчин болох МАН-ын бүлгийн лидерүүдтэй уулзалт хийж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ