Хоккейчид гурав дахь ялалтаа авлаа

Азийн хоккейн холбооноос зохион байгуулдаг “Challenge cup” тэмцээнд оролцож буй Монгол улсын шигшээ баг гурав дахь хожлоо аваад байна.

Манай шигшээ өмнө нь Хонконгийн багийг 9:2-оор, Кувейтийг 3:1-ээр буулган авсан бол өчигдөр орой Тайландын шигшээтэй хийсэн тоглолтдоо 8:2-оор илт давуу ялалт байгуулаад байна.

Ингэснээр манай хоккейчид Тайванийн шигшээд хожигдсон (3:10) ч дараалан гурван ялалт авч тэмцээний хоёрдугаар байрт бичигдэж байна.

Арабын нэгдсэн Эмиратын нийслэл Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй энэ тэмцээнд Азийн зургаан орон оролцож буй. Өнгөрсөн жил манай хоккейчид энэ тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ