Баянгол, Хан-Уулын МАН-ын хурал зодооноор өндөрлөжээ

Нийслэлийн МАН хоёр толгойтой болжээ. Саяхан болж өнгөрсөн “Эх орончдын өдөр”-өөр Нийслэлийн намын дарга Ц.Сандуй, нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар нар намын даргынхаа илтгэлийг хуудас хуудсаар нь хувааж уншсан нь нийслэл дэх МАН-ын залуу дарга нарын хагарал, сандал суудлын амбийц эцсийн шатандаа орсоныг харуулав.

МАН дахь хагарал нийслэлийн залуу дарга нараар шувтрахгүй. 90 гаруй жилийн түүхтэй гэж цээжээ дэлдэх дуртай МАН-ын хувьд чухал өдөрт тооцогдох “Эх орончдын өдөр”-т УИХ-ын хурлын гишүүнээс Д.Сүхбаатарын талбайд цэцэг өргөхөөр ирээгүй нь УИХ-ын МАН-ын бүлгийн тогоонд ч хагарал газар авч, намын шинэ дарга ганцаардах болсныгхарууллаа. УИХ дахь МАН-ын бүлэг дотроо 3-4 фракцид хуваагдана.

С.Бямбацогт Н.Энхболдыг хүчээр мөргөж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болсныхоо төлөөсөнд намаас зохиож байгаа арга хэмжээнд бэлгэдлийн шинжтэй оролцдог бол эрхэм гишүүн Д.Сумъяабазар нийслэлийн намын хорооны шинэ “дарга”-ын хувьд,. Н.Номтойбаяр НАМЗХ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн хувьд, харин “Элсний 13-т” харъяатай Б.Бат-Эрдэнийн ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэний хувьд “Эх орончдын баяр”-т зориулсан бөхийн барилдаанд хүрэлцэн очжээ.

Дээр дурьдагдсан нөхдүүд ямар нэг түлхээс төлөөсөөр М.Энхболдод бараа болоогүй бол эрхэм гишүүн Д.Лүндээжанцангаас өөр МАН-ын даргад хань бараа байхааргүй байв. Энэ дүр зургыг томруулж харвал МАН дахь фракциудын хоорондын зай холдож, үндсэндээ ирүүл тулаанд бэлэн болсныг, намын дарга болуутаа Сү.Батболд болон С.Баярын фракцынхныг үндсээр нь цэвэрлэсэнМ.Энхболд шатрын өргөөр бол бэрсээ алдаж, шалдан үлдсэнийг, цөөн лидерийн гарт 3-4 хөн фракцид хуваагдан цул явж ирсэн МАН АН шиг олон жижиг бүлэг фракцид хуваагдан шинээр бүрдэх цаг нь нэгэнт ирсэн зэрэг олон ондоо дүр зургыг харуулж байна.

Олон сар дамнан яригдаж байгаа МАН-ын нийслэлийн даргын сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед МАН-ын дарга М.Энхболд нийслэлийн залуу дарга нарын амбицыг хэрхэн хүлээн авч, хэний хүүтэй шадарлах вэ гэдэг нь одоогоор нууц байна. Үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад М.Энхболдод одоогийн нийслэлийн намын даргаар ажиллаж байгаа Ц.Сандуйг илд далд балешиглаж байгаа нь илт.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ