Пол Скоулз Мойесыг өмөөрөв

Английн хөлбөмбөгийн “Манчестер Юнайтэд” багийн тоглогч асан Пол Скоулз ахлах дасгалжуулагч Дэвид Мойесыг дэмжсэн байна.

“Одоогоор Мойесыг халах нь арай эртэдсэн зүйл. Багийнх нь тоглогчид олноороо бэртсэн тул би түүнийг өрөвдөж байна. Энэ явдлаас болж Мойес тогтвортой тоглолт үзүүлж байгаа дөрвөн хамгаалагчтай болж чадахгүй байгаа юм.

Ер нь бол топ багууд хамгаалалтдаа хэдхэн тоглогчоо л ашигладаг. Кэррик, ван Перси нар бэртэлтэй байсан тул багт маань гоц тоглогчид дутагдалтай байсан. Дасгалжуулагч өөрийгөө өмөөрөлгүй зүгээр л ажлаа хийж байсан. Ирэх жил илүү амжилттай тоглоно гэдэгт итгэлтэй байна” хэмээн Скоулз өгүүлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэдэгдэл
Уржигдар 15 цаг 42 мин