Алга болсон эмэгтэй 11 жилийн дараа олдлоо

Тэртээ 11 жилийн өмнө охинтойгоо муудалцан гэрээсээ зугтсан ээж нь өчигдөр Флоридагаас олджээ. Гэхдээ гэр бүлийнхэнтэйгээ уулзсандаа тийм ч таатай биш байгаа бололтой, хуучин харьцаагаа сэргээхийг хүсэхгүй байна гэж тэрээр хэлсэн гэнэ. Ээжийгээ алга болсноос хойш охин нь болох Морган Хейст бүхий л аргаар хайсан хэдий ч олоогүй. Түүнийг үхсэн эсвэл хэн нэгэнд алуулсан гэсэн таамагтайгаар олон жил шаналж иржээ. Тэрээр “жил бүр ээжийн төрсөн өдөр, ямар нэгэн тэмдэглэлт өдрүүдээр ээжийн минь орон зай өмнөхөөсөө ч илүү үгүйлэгддэг байсан. Би 11 жилийн турш ээждээ санаа зовж, шаналж байсан” гэж хэлжээ. Гурав дахь өдрийн өглөө ээж нь болох Бренда Хейст цагдаагийн түр саатуулах байрнаас суллагдсан ба өнгөрсөн жилүүдэд хойд Флоридад ахынхаа хамт амьдарч байжээ. Гэр бүлээ орхиж явсандаа гэмшиж байгаа ч ерөөсөө ярилцахыг хүсэхгүй байгаа гэнэ. Охин нь ээжийгээ хэтэрхий хувиа хичээсэн гээд, намайг 9 настай байхад, ахыг маань 12 настай байхад хаяад явсан, тэр шалтгаан нь бас аавтай ч холбоотой байж болох юм гэж тайлбарлажээ.
С.Хишиг
.jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ