Турк Сирийн сөнөөгч онгоцыг буудаж унагав

Сирийн байлдааны F16 сөнөөгч онгоцыг Туркийн талаас буудаж сөнөөсөн байна. Өчигдөр болсон энэ хэрэг явдалд Туркийн ерөнхий сайд Таийп Эрдоган тайлбар өгөхдөө "Манай агаарын хилийг нэвтэрсэн Сирийн хоёр онгоцонд дөрвөн ч удаа анхааруулж буцаж эргэхийг сануулсан боловч үл тоосон учир улсын аюулгүй байдлын үүднээс ийм алхам хийлээ" хэмээн мэдэгдээд байна.
Тэгвэл Сирийн талаас энэ бол илэрхий бүдүүлэг дээрэнгүй үйлдэл, манай онгоц Туркийн агаарын хилийг зөрчөөгүй хэмээн мэдэгдээд байна.
F16 онгоцыг Туркийн хилийн цэргийн агаараас эсэргүүцэн хамгаалах ангийнхан буудсан бөгөөд Сирийн хойд нутагт хилийн дотор унаж нисгэгч нь азаар шүхрээр үсэрч амьд үлдсэн байна. Туркийн агаарын хил зөрчсөн гэгдээд буй нөгөө онгоц нь буцаж эргэсэн бол хоёр дахь онгоц нь 1 км гаруй орчим хилийн гүнд нэвтэрсэн хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ