Давчуу ч гэсэн багталцахаас өөр аргагүй ертөнц

Ачааллын оргил цагийн үеэр метро, троллейбус, автобусанд сууна гэдэг бол амаргүй давааны нэг. Гэхдээ цөөн хүн амтай манай улсын хувьд хичнээн чихэлдлээ гээд Энэтхэг, Хятад гэх мэт хэдэн зуун сая, тэрбумаар тоологдох хүн амтай улсын нийтийн тээврийн хэрэгслийн оргил ачааллын үетэй харьцуулах ч юм биш.

Бразил

75b67e0ba1ba9a3eadfc09cd4b8c5f17
Бразилийн Сан-Паулу хот 11 сая гаруй хүн амтай. Оргил ачааллын үед метронд сууна гэдэг энд жинхэнэ асуудал. Гэхдээ бүр нэг квадрат метр газарт найм, есөөрөө багтана гэдэг хүнд. Бразилийн метро бол манай гарагийн хамгийн их ачаалалтай хэсэг. Бүр манай урд, хойд хоёр хөршийнхөөс ч илүү гээч. Харьцуулахад, Москвагийн метронд ид ачааллын үеэр нэг мкв-д 6,5 хүн оногддог бол Бразильд 8,5 байдаг байна.

Хятад

k3

1,36 тэрбум хүнтэй улсад бол бие биедээ найр тавих гэдэг үг хэрэгжихгүй нь мэдээж. Хятадын метроны зорчигчид хүмүүс нь гарч дуусахаас өмнө вагондоо орохоор дайрна. Бүр автобус, цахилгаан тээвэр дээр ч энэ байдал ажиглагдана. Хэрэв хаалгаар нь орж чадаагүй бол цонхоор нь багтах гэж үзнэ гээч.

Япон

j2
Ид ачааллын үеэр Токио хотын захын цахилгаан тээвэр болон метронууд 200-250 хувь дүүрнэ. Үүнээс болоод ч тэр үү, хүмүүсийг гэмтээлгүйгээр хаалгыг хаахын тулд тусгай сургагдсан хүмүүс хүртэл ажилладаг гэнэ шүү. Тэд зорчигчдыг араас нь чихэж оруулдаг “түлхэгчид” байдаг аж. Ийм нөхцөлд хүчингийн хэрэг, гаж донтнуудын үйлдэл зэрэг элдэв янзын зүйл гарах тул саяхнаас зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан тусгай вагон гаргах болжээ.

Бангладеш

bang3

Азийн хамгийн шигүү бөгөөд ядуу орнуудын нэг Бангладешийн нийслэл Дакке хотын оршин суугчдад бол галт тэрэгний энд тэндээс зүүгдэн, яг л модон дээрээс унжиж байгаа усан үзэм шиг явах нь элбэг үзэгдэл. Эндэхийн ядуусын хорооллууд төмөр замын буудлуудын дунд байрлах бөгөөд энд жинхэнэ амьдрал буцалж байдаг ажээ.

Энэтхэг

ind
Энэтхэгийн хүн ам 1,22 тэрбум. Тиймээс нийтийн тээврийн багтаамж муутай тул зүүгдэж явах нь бараг хууль. Үүнийг хэн ч, тэр дундаа төр засаг нь ч хүлээн зөвшөөрдөг. Мэдээж хуулиараа биш л дээ. Хүмүүсийн хөл дүүжилж ажилд, сургуульдаа хүрэх цорын ганц тээвэр нь автобус, галт тэрэг. Зарим галт тэрэг Японы нэг адил зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан хэсэгтэй.

Лойко, Мьянмар

loiko
Мзимба, Малави

malb
Леон, Никарагуа

leon
Хойан, Вьетнам

vietn
Синыйджу, Хойд Солонгос

nkore

Мотоциклууд
Зарим улс оронд мотоцикл нь нийтийн тээврийн үндсэн хэрэгсэл аж. Зарим шаардлагатай тохиолдолд түүн дээр бүхэл бүтэн гэр бүл багтдаг. Бүр таваас долоо хүртэлх хүн. Энэ бол жирийн л үзэгдэл.

fillip

Филиппин

pakis
Пакистан

egpt
Египет

deli
Дели, Энэтхэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ