Малайзаас хөөрсөн бас нэг онгоц ослын буулт хийв

Малайзын иргэний агаарын Airbus A330-300 онгоц өнөө өглөө Хонконгд ослын буулт хийжээ.
Малайзын нийслэл Куала Лумпураас Өмнөд Солонгосын Инчеоныг зорин хөөрсөн 271 зорчигчтой энэ онгоцонд цахилгааны саатал гарсны улмаас ийнхүү замын дундаас чиглэлээ өөрчилж Хонконгийн нисэх буудалд газардахаас аргагүй болсон гэжээ.
Гэхдээ энэ буултыг Малайзын иргэний агаарын тээврийн газраас энгийн нэг буулт хэмээн зарласан бөгөөд онгоц цахилгааны нөөц тэжээлээ хэрэглэн цааш нисэх боломжтой байсныг дурджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ