Олон улсын эх баригчдын өдөр болов

Халамжтай, алтан гараар нь дамжин бидний олон хүн хорвоод мэндэлсэн  тэр  хүмүүс  өчигдөр мэргэжлийн баяраа тэмдэглэлээ.

Олон улсын эх баригчдын өдрийг (IUnternational Midwives’ Day) тавдугаар сарын 5-нд тэмдэглэх болсоор 20 гаруй жил болж байгаа юм. Энэ өдрийг дэлхийн 50 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлжээ.

Эх  баригч нарын ажил хичнээн чухал болохыг хүн амд мэдээлэх нь энэ баярын гол зорилго юм. Энэ мэргэжлийн үнэ цэн үнэлж баршгүй бөгөөд эх, хүүхдийн амь нас, эрүүл мэнд эх баригчаас, түүний дадал туршлага, мэдлэгээс шалтгаалдаг билээ.

Олон улсын эх баригчдын холбооны шийдвэрээр 2015 он хүртэл эх баригчдын бүх өдрийг  “Дэлхийд эх баригчид хэзээ ч байгаагүйгээр их шаардагдаж байна” гэсэн уриан дор тэмдэглэх юм.

С.Инда

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ