Жуулчдыг хүртэл алах “эрхтэй” цор ганц газар

Солонгосын цэрэггүйжүүлсэн бүсэд оршдог "Панмунжом" (Panmunjom) тосгон бол “Байлдааны үйл ажиллагаанаас үүдэн гарч болзошгүй гэмтэл бэртэл, болон амь насаа алдах явдалд өөрийн биеэр бүрэн хариуцлага үүрнэ” – гэсэн актад заавал гарын үсэг зурах шаардлагыг жуулчдад тавьдаг газар юм. Сөүлээс хойш 55 км-ийн зайд орших энэ тосгон нь Хойд болон Өмнөд Солонгос хоёрын дунд байдаг бодит хил юм.

2. 1976 онд гарсан хүрзээр үйлдэгдсэн хүн амины хэргээс хойш цэргүүд хил зөрчих, дайсныхаа шугамыг давж алхах эрх байхгүй болжээ. Тэр үед хоёд солонгосын цэргүүд хоёр америк цэргийг зөвхөн мод тайрах гэснийх нь төлөө хүрзээр хөнөөсөн байна

3. Энэ бол хамгийн аюултай газар боловч хамгийн сонирхолтой жуулчдыг соронзоддог. Жил бүр мянга мянган жуулчид энэхүү тосгонд айлчилж, хүйтнээр дайсагнагч хоёр талын хамгийн сүүлийн үеийн нөхцөл байдалтай танилцаж, бусдын мууд дурлахаар ирцгээдэг байна. Яг л гол жуулчдыг татах зүйл нь үхэл, хахир хатуу байдал хоёр мэт.

4. Тосгонд хүрэх 62 км-ийн аялал нь мөн ч их “зугаатай даа”. Та замдаа эрх чөлөөний хоосон талбайгаар өнгөрч, хилд ойртоно. Энэхүү талбайн гол зорилго нь байлдаан эхэлсэн нөхцөлд танкуудыг яаралтай байрлуулахад оршино. Хоёр талын аль аль нь төмөр тороор хашигдаж, хэдэн алхмын зайтай ажиглалтын цамхагуудыг байрлуулжээ.

5. Зэргэлдээх даваанууд дээр их буунуудыг байрлуулж, замын тусгаарлах шугамууд дээр нь ууттай элснүүдээр хаалт хийн, зам дээрхи зарим гүүрнүүд дээр нь аварга том бетонон ханыг босгосон нь хурцадмал нөхцөл байдалд эсрэг талынхаа замыг таглахын тулд дэлбэлэх зориулалттай аж.

6. Панмунжомын нэг гол сонирхолтой зүйл нь нэг давхар, цэнхэр байшинд очих явдал юм. Тэнд хоёр талын төлөөлөгчид уулздаг байна. Яг хилийн шугамыг харгалзуулан байрлуулсан хэлэлцээрийн ширээг ногоон хамбан даавуугаар хучсан байдаг. Харин ширээн дээрхи микрофоны утаснууд нь хоёр улсын аль алины хил дээр байрлалтай гэж тооцогддог.

7. Жуулчдыг байшинд оруулахад НҮБ-ийн дөрвөн цэрэг байшингийн дээвэр дээр зогсож, Хойд Солонгосын цэргүүд цонхны гаднаас харах аж.

8.Жуулчдыг цэргүүдийн нүдрүү харахгүй байхыг, бас тэдэнд таалагдахгүй ямар нэгэн үйлдэл гаргахгүй байхыг анхааруулдаг. Тосгонд нэвтрэхийн тулд маш хатуу хувцаслалтын дүрмийг мөрдөх ёстой. Цэнхэр жийнс, шорт юмуу ямар нэгэн “дургүй хүрмээр” хувцас өмсөж болохгүй. Аминдаа л хайртай бол шүү дээ. .

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин