Энэ өдөр Европын Холбоо байгуулагджээ

Дэлхийн хоёрдугаар дайны дараа бий болсон европын засгийн газар хоорондын анхны байгууллага – Европын Холбоо (ЕХ) 1949 оны тавдугаар сарын эхээр Лондон хотод байгуулагджээ.  ЕХ-ны дүрэмд Бельги, Дани, Франц, Их Британи, Ирланд, Итали, Люксембург, Нидерланд, Норвег, Швед зэрэг арван орны төлөөлөгчид гарын үсэг зурсан байна. Тус зөвлөлийн  төв байр болон гол байгууллага нь Страсбург хотод байдаг юм.

ЕХ-ны үйл ажиллагаа нь юуны өмнө хүний эрхийг хангаж, хамгаалах, түүнчилэн соёл, боловсрол, эрүүлийг хамгаалах, экологи, мэдээллийн салбарт эрх зүйн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэдэг юм. Ардчиллын тогтвортой байдлыг бэхжүүлэхтэй холбоотой улс төрийн асуудал, террорын эсрэг тэмцэх асуудалд ч багагүй анхаарал хандуулдаг байна.

Өнөөдрийн байдлаар олон талын 200 гаруй конвенц, хэлэлцээр батлаад байгаа бөгөөд эдгээрээс зарим нь  ЕХ-нд ордоггүй улсууд гарын үсэг зурахад нээлттэй байдаг юм.

Одоо 47 улс ЕХ-ны гишүүн байна. Таван улс (Ватикан, Канад, Мексик, АНУ, Япон) ажиглагчийн статустай юм.

С.Инда

  .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ