Эрлийн ажиллагаа Малайзын талгүйгээр дахин эхэллээ

Малайзын иргэний агаарын тээврийн 370-р нислэгийн Боинг 777 онгоцны эрлийг дахин эхлүүллээ.
Малайзын ерөнхий сайд Нажиб Разак шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн онгоц осолдсоныгалбан ёсоор зарласан ба үүний зэрэгцээ цаг агаарын байдлаас шалтгаалан Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт эрэл хайгуулын ажиллагааг түр зогсоогоод байсан юм.
Тэгвэл өнөө өглөөнөөс эхлэн эрлийн ажиллагааг Австрали, Шинэ Зеланд, АНУ, Япон, Хятад, Өмнөд Солонгос гэсэн зургаан орны 12 онгоцны хүчээр дахин эхлүүлээд байна.
Хачирхалтай нь өнөө өглөө эхлүүлсэн эрлийн ажиллагаанд Малайзын тал оролцоогүй байгаа аж. Бээжин дэх Малайзын элчин сайдын яамны өмнө өчигдөр онгоцонд зорчигсдын ар гэрийнхэн цуглаан хийж тус улс хэтэрхий яаран дүгнэлт хийснийг шүүмжилсэн юм. Мөн Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакын хийсэн онгоц осолдсон нь гарцаагүй болох тухай мэдэгдлийг эрлийн ажиллагаанд оролцож буй Хятад зэрэг зарим орны албаныхан ч шүүмжилсээр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ