Сирийг Израйлчууд агаараас довтлов


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Израйлийн пуужингууд Сирийн Жамрайе дахь судалгааны төвд тусчээ. сиричүүд энэ хэргийг санаатай үйлдсэн өдөөн хатгалага ч байж мэднэ хэмээн үзэж байгаа. Гэрчүүдийн яриагаар судалгааны хүрээлэнгийн төвд хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болсон аж. Түүнчлэн нууц эх сурвалж "Израйлийн тус орны нисэх хүчин Ливаны “Хезболлах” бүлэглэлд зориулагдсан тактикийн пуужингуудыг устгасан" гэж мэдээлжээ. Жамрайе дэх төвд Израйлийн нисэх хүчин өнгөрсөн нэгдүгээр сард довтолжээ. Тэр үед хоёр хүн амь үрэгдэж, мөн ихээхэн хохирол учруулсан байна.
Үүнээс өмнө мягмар гарагт Сирийн цэргүүд Хом хотын газар нутгийн ихэнхийг хяналтандаа авч сөрөг хүчнийхний эргэн тойрныг бүсэлжээ. Засгийн газрын цэргүүд Баниасын далайн эргийн орчмын Албайда тосгонд нэлээд хүчтэй тулалдаан хийсэн юм.Сирийн хүний эрхийн ажиглагчид ерөнхийлөгч Башар аль-Ассадын цэргийн хүч сөрөг хүчний бэхлэлт болсон Хом хотын хуучин дүүрэгт цэргээ шууд оруулж Вади ал-Саяах-ыг булаан эзэллээ хэмээн мэдээлж байгаа. Вади ал- Саяахын босогчид Хомд орж ирж буй засгийн газрын цэргийг зогсоохоор тэмцэж 200 гаруй гэр бүлийг хуучин дүүрэгрүү зугатахад тусалжээ.Хом хотын хувьсгалын зөвлөлийнхөн 800 гаруй гэр бүл, 500 орчим шархадсан иргэд энэ байдлаас айж түгшсэн байдалтай байгаа ба тэдний ихэнх нь явцуу аллага болон өш хонзон авсан дайралтын золиос болохоосоо сэтгэл түгшиж байна гэж хэлжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ