Онгоцны сэг байж болох 122 обьект илрүүллээ

Францын батлан хамгаалахын хиймэл дагуул Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт Малайзын агаарын тээврийн Боинг 777-200 онгоцны сэг байж болох 122 обьект илрүүлсэнтэй холбоотой зургуудыг Малайзын талд шилжүүлэн өгсөн байна.

Энэхүү обьектууд нь 1-24 метр хэмжээтэй биетүүд бөгөөд нийтдээ 122 ийм обьект нэг районд хөвж явааг илрүүлсэн байна. Гэсэн ч хиймэл дагуулын зурагт илэрсэн энэхүү биетүүд сураггүй болсон онгоцны сэг мөн эсэхийг эцсийн байдлаар тодруулж амжаагүй байна.

Куала Лумпураас Бээжинг чиглэн гуравдугаар сарын 8-нд хөөрч, сураггүй болсон Малайзын агаарын тээврийн 370-р нислэгийн Боинг 777-200 онгоцыг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон нь гарцаагүй боллоо хэмээн Малайзын ерөнхий сайд Нажиб Разак мэдээлэл хийсэн ба цаг агаарын таагүй байдлаас үүдэн түр зогсоогоод байсан эрлийн ажиллагааг өчигдрөөс 6 орны 12 онгоцны баг бүрэлдэхүүний хүчээр дахин эхлүүлээд байгаа. Энэхүү шинээр эхлүүлсэн эрлийн ажиллагаанд Малайзын тал оролцоогүй байгаа ба эрлийн багийг Австралийн Засгийн газар тэргүүлж байгаа юм.

Одоогоор дээрх хиймэл дагуулын зурагт илэрсэн 122 тооны биетийг олж судлах ажиллагаанд эрлийн багийнхан анхаарлаа хандуулаад байна. Дашрамд дурдахад нэлээд хоногийн өмнө Австралийн агаарын цэргийн хүчний хиймэл дагуулаас авсан зурагт илэрсэн хоёр обьект болон өчигдөр Францын хиймэл дагуулд илэрсэн 122 обьектын байрлал ойролцоо байгаа нь магадгүй онгоцны сүйрлийн районыг олсон байж болзошгүй хэмээх таамаглалыг дэвшүүлэх үндэслэл болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин