Аттила хааны булш олджээ

Унгарын нийслэл Будапешт хотын ойролцоох Дунай мөрний дээгүүр гүүрийн засварын ажил хийж байсан барилгачид нэн эртний нэгэн булш олжээ. Археологичдын үзэж буйгаар энэ булш нь манай тооллын өмнөх тавдугаар зууны үед хамаарах гэнэ.
Улмаар түүхчдийн таамаглаж буйгаар тэрхүү булшийг Хүннүгийн агуу хаан Аттилагийнх хэмээн үзэж байгаа аж. Одоогоор булшийг Будапештийн их сургуулийн археологич, түүхчид судалж байгаа. Хүннүгийн хаан Аттила нь манай тооллын өмнөх 534-553 он хүртэл хаанчилж байсан бөгөөд төрсөн он нь тодорхойгүй ч 553 онд нас барсан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Ромын эзэнт гүрнийг айлган чүчрүүлж Евразийг дамнасан их гүрэн байгуулж явсан Аттила хаан гол орд өргөө, нутаглах газраа одоогийн Унгарыг сонгож явжээ. Тиймээс унгарчууд өнөөг хүртэл хүннүгийн удам, монголчуудтай адилхан хөх толботой гарал угсёаа нэгтэй хэмээн ярьцгаадаг билээ. Тиймээс ч энэ булш Аттила хааных байх магадлал ч өндөр юм. Булшийг олсон газарт нэлээд өргөн хүрээнд хайгуул судалгаа хийсэнбөгөөд олон тооны морины яс, төрөл бүрийн зэр зэвсэг, бусад эд өлгийн зүйлс олдсон байна. Тэдгээр нь Хүннүгийн үеийн үндэсний уламжлалт эд зүйлс байсан ажээ. Олдворуудаас хамгийн их анхаарал татаж буй зүйл нь хааны илд байсан юм. Скиффичүүдийн эсрэг хийсэн Аттилагийн аян дайнд анх алдаршсан түүний үлд мөнөөс мөн хэмээн Будапештийн их сургуулийн эрдэмтэн Альбрехт Рамштэйн үзэж байгаа аж.
Эдгээр олдворуудаас Аттила хааны тухай тодорхойгүй байсан мэдээлэлүүд илүүнарийвчлалтай болно хэмээн түүхчид найдаж байна.
Төв Азиас Европын төвийг хүртэл уудам нутаг дэвсгэрийг байлдан дагуулсан хааны булш ийнхүү дэлхий даяар шуугиулж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ