Барак Обама: Бид үндэсний эрх ашгаа нэгт тавина

Сири иргэний дайндаа химийн зэвсэг ашигласан эсэх нь улам бүр батлагдаж байгаа. Тус улсад дэлхийн  томоохон байгууллагууд, улс орнууд химийн зэвсэг ашиглахгүй байхыг олон удаа сануулж байсан. Эдгээрийн нэг нь АНУ байсан билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама бямба гаригт нэлээд чухал асуудалд улсынхаа байр суурийг тодорхойлсон. Тэрбээр "АНУ Сирид цэрэг илгээгхгүй гэдгийг бүх нийтэд ил тод байгаа. Бид өөрсдийн үндэсний эрх ашгийг нэн тэргүүнд тавина." гэлээ.  Сиритэй яриа хэлэлцээрийн зарчмаар мөргөлдөөгийг зохицуулахыг хичээх тугайгаа мэдэгдсэн юм. Барак Обама  “Сирийн эрх баригчид химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг бид илрүүлэх зорилготой мөрдөх ажиллагаа явуулна. Химийн зэвсгийг хэрэглэхгүй байх тал дээр бид Сирид шахалт үзүүлсээр байх болно” гэсэн байна. Ямартай ч энэ удаад АНУ Иракт цэргээ оруулж байсан  шиг үйлдэл гаргахгүй гэдгээ зарлалаа. 

Х.Төгөл

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ