Тээврийн газрыг татан буулгая

Манай улс үйлчилгээ муутай хэрнээ үнээ нэмдэг, бас зовж, зүдэрч байгаагаа “амны уншлага” болгосон нийтийн тээврийнхэнтэй.
Сүүлийн үед үүнийг өөгшүүлдэг дэмжигч, хамгаалагчтай болоод байгаа нь нийслэлийн Тээврийн газар. Нэлээд ахиц, дэвшил гарч, зарим үйлчилгээ нь сайжирч байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ арай л биш ээ.
Улсын хөгжлийг илэрхийлж, хөл нийлүүлэн алхах ёстой энэ салбарын туулсан хугацаа багагүй ч байдал нь төдийлэн дэвшсэнгүй. Ямар урагшгүй, удаан юм бэ.
Энэ оноос дээрх байдал өөрчлөгдөж, үнийн асуудал хотын тээврийн салбарынхны гараас алдуурч, автобус компаниудын мэдэлд шилжлээ.
Ардчилсан нийгмийн эхэн үеийн кинонд гардаг шиг автобусны хаалгаар багтаж ядан чихэлдэж байгаа хүмүүсийн дүр зураг хэвээрээ. Холбогдох дүрэм, журам, гэрээний дагуу хэдэн ч зорчигчтой байсан цагийн хуваарийн дагуу үйлчилгээндээ гарах ёстой автобус ашгаа харж, олон хүн суухаас нааш хөдөлдөггүй, яг бахь байдгаараа.
Хөл тавих зайгүй автобус, соёлгүй кондуктор, бусадтайгаа уралдах жолооч. Дээр нь “орилдог” микро, “тохиролцох” зарчмаар үнээ тогтоон, санаанд орсон мөнгөө нэхдэг таксиныхан. Энэ бол манай нийтийн тээврийн салбарын өнөөгийн төрх.
Алдсан үнэ
Үйлчилгээ, соёл нь яах вэ. Цаг хугацааны явцад өөрчлөгдлөө гэж бодъё. Харин авч байгаа мөнгөтэй нь харьцуулахад үйлчилгээ нь нэг л биш.
Засгийн газрын 1993 оны 93 дугаар тогтоолоор “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг чөлөөт тогтолцоонд шилжүүлж байгаатай холбогдуулан, хотын нийтийн тээврийн үйлчилгээний үнийг 1993 оны зургадугаар сард багтаан чөлөөт тогтолцоонд дэс дараатай шилжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй” гэж заасан байдаг.
Үүнээс хойш том оврын автобусны тасалбарын үнийг төрийн зохицуулалтаар буюу нийслэлийн ЗДТГ, үе үеийн хотын тээврийн салбарынхан “барьж”, иргэдийн амьжиргаанд нийцүүлэн, тогтоож ирсэн.
Гэтэл энэ оноос дээрх байдал өөрчлөгдөж, үнийн асуудал хотын тээврийн салбарынхны гараас алдуурч, автобус компаниудын мэдэлд шилжлээ. Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо автобусны тасалбарын үнийг нэмж, 500 төгрөг болгохоо мэдэгдэн, өнгөрсөн нэгдүгээр сарын 23-наас ийм үнээр үйлчилж эхэлсэн.
Авто тээврийн тухай хуулийн 12.1-д оролцогч талууд тохиролцож байгуулсан гэрээгээр үнэ тогтооно гэж заасан. Оролцогч тал гэдэг нь нийслэлийн Тээврийн газар болон автобусны компани.
Нийслэлийн Тээврийн газрын удирдлагууд үүнийг дэмжиж, “Тасалбарын үнэ нэмэх санаачилга гаргасан хүмүүстэй тохиролцож байна” гэхээс өөр зүйл хэлээгүй. Дээр нь “Дураараа үнээ нэмсэн компаниудад хариуцлага тооцох хуулийн зохицуулалт байхгүй. Хоёр тал үнээ хэрхэн тохирохыг хуульд заасан болохоос биш, нэг нь зөвшөөрөхгүй байхад нөгөө нь нэгэндээ хариуцлага тооцох хуулийн заалт байхгүй” гээд чимээгүй сууж байсан удаа бий.
Нийслэлийн Тээврийн газрын автобусны компаниудтай байгуулсан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн гүйцэтгэх гэрээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нд дууссан юм. Чоно борооноор гэгчээр энэ нь автобусны үйлчилгээ эрхлэгч компаниудад үнээ нэмэх томоохон боломж олгосон юм. Тиймдээ ч Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн “Нийслэлийн Тээврийн газар энэ асуудлыг гэрээгээр зохицуулах ёстой ч гэрээний хугацаа дууссан. Тэгэхээр тээвэрчдийн талд боломж гарч ирээд байна. Энэ үеийг л ашиглаж, бид асуудлаа шийднэ” гэж ам бардам хэлж байв.
Нийслэлийн Тээврийн газрын удирдлагууд үүнийг дэмжиж, “Тасалбарын үнэ нэмэх санаачилга гаргасан хүмүүстэй тохиролцож байна” гэхээс өөр зүйл хэлээгүй. Дээр нь “Дураараа үнээ нэмсэн компаниудад хариуцлага тооцох хуулийн зохицуулалт байхгүй. Хоёр тал үнээ хэрхэн тохирохыг хуульд заасан болохоос биш, нэг нь зөвшөөрөхгүй байхад нөгөө нь нэгэндээ хариуцлага тооцох хуулийн заалт байхгүй” гээд чимээгүй сууж байсан удаа бий. Үүнд нь дөрөөлсөн автобусныхан “Үйлчилгээний үнийг улам өсгөнө. Бид гэрээ байгуулахгүй” гэж сүрдүүлж ч үзсэн.
Микро автобусныхан “Автобусны тасалбарын үнийг нэмсэн байхад бид яагаад 500 төгрөгөөр үйлчлэх ёстой юм бэ” гэж барьцан, үнээ нэмэх санал гаргаад байгаа ч Тээврийн газраас хүчээр амыг нь бариад байгаа. Таксиныхан нэг километрийн үнийг аль хэдийнэ дур дураараа нэмчихсэн. Тус газрынхан үүнд “Бид хянадаг. Гэхдээ дийлэхгүй байна” гэдэг үгээр бамбай хийчихээд сууж байна. Уг нь энэ бол тэдний л хийх ёстой ажил шүү дээ. Ажлаа хийж чадахгүй бол Тээврийн газраа татан буулгаж, хийж чадах нэгэнд нь шилжүүлэх хэрэгтэй биш үү.
Өнгөрсөн оны сүүлчээр хугацаа нь дуусаж, компаниудад томоохон боломж олгосон гээд байгаа гэрээ өмнө нь ч байсан. Гэрээний хугацаа дуусаад дахин сунгадаг л байсан. Тэглээ гээд өнөөгийнх шиг үйлчилгээний үнийг өсгөсөн, нөхөн олговрыг нь нэмсэн үнээр өг гэж шаардсан, дураараа авир гаргадаггүй байв. Хотын тээврийн удирдлагууд нь яаж ийгээд зохицуулан, иргэдийн нуруун дээр хүнд ачаа үүрүүлэхээс сэргийлж чаддаг байв. Гэтэл өнөөгийн Тээврийн газрынхан юу хийв. “Иргэд нийтийн тээврийн үйлчилгээ муу байна” гэж гомдоллох нь цөөнгүй. Үүнийг нийслэлийн Тээврийн газрынхан хүлээн зөвшөөрдөггүйгээр барахгүй “Харин ч энэ дайны ажиллаж байгаа нь их юм” гэж хэлдэг юм билээ.
“Нийтийн тээврийн жолооч, кондукторт амралт байхгүй. Жилийн 365 хоногт тасралтгүй ажиллаж байна. Гэтэл ийм онцгой салбарыг төр засгаас огт анхаарахг үй байна” гэж Тээврийн газрынхан өмөөрдөг.
Нийслэлийн ИТХ түүхэнд байгаагүй шийдвэр гаргаж, алдагдалтай ажиллаж буй компаниудад төрөөс татаас өгөх асуудлыг хөндсөн. Ингэвэл үнэ ойрын гурван жилд огт “хөдлөхгүй” гэж албан ёсоор мэдэгдэн, автобусны үйлчилгээ эрхэлдэг компаниудыг аргадаж байв. Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон ч үүнийг дэмжиж, нийслэлийн одоогийн ЗДТГ, Тээврийн газарт итгэж байгаа. Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон “Өмнөх удирдлагууд хүчээр үнэ тогтоож, биднийг дарамталдаг байсан. Харин энэ удаа манай удирдлагууд биднийг ойлгож, дэмжиж байна. Сайн ч ажиллаж байна” гэж магтах болсон нь хачирхалтай.
“Халтуур”
Нийтийн тээврийн үйлчилгээг төр зохицуулах шаардлагатай. Улаанбаатар хотын замын түгжрэлийг арилгахын зэрэгцээ нийтийн тээврийг иргэддээ хүрч үйлчилдэг болгоход төрийн ажил, хяналт чухал үүрэгтэй. Олон улсын жишиг ч ийм. Гэтэл энэ ажлыг зохицуулах ёстой гол байгууллага болсон нийслэлийн Тээврийн газрынхан автобусны компани, төрийн бус байгууллагынхантай хошуу холбож, “дэвж” явна. Үнээ нэмлээ гэхэд нь хэлэх үггүй дуугүй сууж, зөвшилцөнө гэж шалдаа бууж байгаа.
Ингэхдээ “Бид зөв алхам хийж байна” гэдэг. Нийтийн тээврийн салбарыг хөгжүүлж, нэгдсэн бодлоготой, нэг толгойтой болгохын төлөө ажиллах ёстой энэ байгууллага бусдад толгойгоо мэдүүлчихээд байна. “Халтуур”-ын тээвэр буюу хулгайн микро автобусны үйлчилгээ үеийн үед л энэ салбарын заналт “дайсан” байсаар ирсэн. Тус байгууллага үнэхээр сайн ажиллаж байгаа бол “халтуур” жилээс жилд буурч, тэд “Бид ингэж ажиллаж байна” гэж ам бардам тайлагнаж болох байлаа. Гэсэн ч тус газрын “оёж” чадаагүй цоорхой, хүрч чадахгүй байгаа завсрыг нь “халтуур”-ынхан хэдийнэ эзэмшчихсэн, иргэдэд “Суувал суу. Мөнгөө төлж чадахгүй бол буу” гэж хэлээд зогсож байгаа.
Ялангуяа, оройн цагаар хотын зах руу автобус явдаггүйг далимдуулан, хулгайн микро, хувийн такси иргэдэд үйлчилж байна. “Халтуур”- ынхныг буруутгах аргагүй. Тэд байхгүй бол иргэд ажилдаа очиж чадахгүй, ажил, сургууль нь оройхон тарвал гэртээ харихгүй. Хариуцсан төрийн байгууллага болох Тээврийн газрынхан зохицуулж чадаагүй байгаа юмыг яая гэх вэ дээ. Улсын 20-иод байцаагч ажиллаж буй ч хулгайгаар явж буй микро автобус, хувиараа үйлчилдэг такси цөөнгүй байгаа учраас бүрэн хянаж чадахгүй. Хулгайн микро байцаагчийн тооноос хэд дахин олон байдгийг мэдэхгүй. Тогтоож ч чаддаггүй. Арга хэмжээ авдаг ч бүрэн зохицуулж дийлэхгүй байгаа аж.
Төлбөрийн цахим систем
“Манай байгууллагын энэ онд хийх ажлаас шалтгаалж, тасалбарын үнэ буурна. Бид төлбөрийн ухаалаг систем нэвтрүүлэх гэж байгаа. Энэ системийг нэвтрүүлж, автобусаар 2-3 буудал зорчсон хүн 200-300 төгрөг, таваас дээш буудал явсан бол 500, 10-аас дээш буудал явбал 800 гэх зэргээр үйлчилгээний үнийг ялгаатай болгож, дэлхийн томоохон хотуудын жишигт шилжүүлэхээр ярьж байна” гэж Тээврийн газрын удирдлагууд хэлж байсан.
Тус газрынхан “Манайх одоогоор хэрхэн оролцохоо мэдэхгүй байна. Мэдээлэл нь ирээгүй байна” гэж хэлсэн. Тээврийн газар урагшгүй ажиллаж байгаа болохоор энэ ажлыг хийж чадахгүй гэж “зайлуулсан” юм болов уу. Хэрэв тийм бол ажлаа хийж чадахгүй нийслэлийн Тээврийн газар хэнд хэрэгтэй юм бэ.
Тэгвэл Засгийн газрын энэ сарын 7-ны хуралдаанаар нийтийн тээврийн үйлчилгээнд төлбөрийн цахим систем нэвтрүүлэх шийдвэр гаргаж, уг ажилд шаардлагатай 13.3 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгохоор болов. Том оврын автобусны тасалбарын үнийг нэмж, 500 төгрөг болгосон ч өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан, цагдаа гээд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог 210 мянган хүний тасалбарын өртөг болох 500 төгрөгийг улсаас өгөх, эсэх нь тодорхойгүй байсан.
Засгийн газраас уг нөхөн олговрыг өгөлгүй, үйлчилгээг нь ухаалаг болгон, үнэгүй зорчдог хүмүүсийнхээ тоог бүрэн гаргахаар яарсан бололтой. Гэнэт л ийм шийдвэр гаргасан. Уг ажлыг “Слайд” гэх компани гүйцэтгэж, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар хяналт тавихаар болжээ. Өөрөөр хэлбэл, энэ ажлыг гүйцэтгэх үүрэгтэй Тээврийн газрынхны оролцоо энд алга.
Уг ажлын талаар мэдэх ч үгүй тус газрынхан “Манайх одоогоор хэрхэн оролцохоо мэдэхгүй байна. Мэдээлэл нь ирээгүй байна” гэж хэлсэн. Тээврийн газар урагшгүй ажиллаж байгаа болохоор энэ ажлыг хийж чадахгүй гэж “зайлуулсан” юм болов уу. Хэрэв тийм бол ажлаа хийж чадахгүй нийслэлийн Тээврийн газар хэнд хэрэгтэй юм бэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ