Ханхүү Жоржийн найман сартай зураг нийтлэгджээ

Их Британийн хунтайж,Кембрижийн гүнж нарын бяцханхүү найман сар хүрлээ. Тэр бүр ханхүүгийнзураг нийтлэгдээд байдаггүй ч түүнийнайман сархүрсэн өдөр гэр бүлийн хөрөг зургийг нь нийтэлсэн байна. Энэ удаагийн нийтэлсэн зураг нь албан ёсоор олон нийтэд дэлгэсэнгурав дахь зураг нь болж байгаа юм.

Хөрөг зургийг тэд ханхүү болон тэжээвэр нохой Лупотойгоо Лондон дахь Кинсингтонышилтгээндээ авхуулсан байна. Ихэвчлэн ёслолын хувсцас, дэгжин даашинзтай зургаа авхуулдаг хосуудын хувьд энэ удаад гэртээ амралтын байдалтайгаар зургаа даруулсан ньсодон байсан юм. Хааны гэр бүлийн зургийг гэрэл зурагчин Жейсон Бэйл даржээ.

Тэд ирэх сард Австрали болон Шинэ Зеланд улсуудад гэр бүлээрээ албан ёсны айлчлал хийхээр төлөвлөөд байна. Энэхүү айлчлал нь бяцхан ханхүүгийн хувьд анхны айлчлал болох юм. Харин түүний анхны айлчлалын тухайд аав нь “Албан ёсны айлчлалд хүү маань бэлэн гэдэгт итгэлтэй байна. Бид хүүтэйгээ хамт айлчлал хийхээр албан ёсоор тов гаргасан” хэмээнярьжээ. Тэдний айлчлал ирэх сарын 7-25-ны хооронд хийгдэх юм байна.

Ханхүү Уиллиамын хувьд2011 онд газар хөдлөлтийн дараагаар Шинэ Зеландад айлчилж тусламж хүргэж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин