Обамаг буудах гэж байсан эрийг 25 жилээр яллав

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг 2011 онд буудахыг завдсан хэрэг гарч байсан. Энэ хэргийг 23 настай Оскар Ортега Фернандез гэгч эр үйлдсэн юм. Харин түүнийг АНУ-ын холбооны шүүхээс 17 зүйл ангиар буруутгаж 25 жилийн ялаар шийтгэсэн байна.
Хэдийгээр хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн ч түүнтэй холбоотой, хамсаатнуудыг олохын тулд ийнхүү удаашралтайгаар хэргийг шийдсэн ажээ. Учир нь түүнийг алан хядах бүлэглэлүүдтэй холбоотой хэмээн сэжиглэж байсан юм. Оскар Ортега Фернандез болон түүний хэсэг найзууд Засгийн газрыг эсэргүүцэх үзэлтэн байсан нь байцаалтын явцад батлагдсан. Тэд 2010 оноос эхлэн нэгдэцгээсэн бөгөөд ерөнхийлөгчийг хөнөөхийн тулд нэг сарын өмнөөс бэлтгэж байсан тухайгаа ч мөн хүлээсэн байна.
Хэрэгтэн этгээд Румынд үйлдвэрлэсэн винтов буугаар ерөнхийлөгчийн машины цонх руу, дараа нь Цагаан ордон руу хэд хэдэн удаа буудсан. Хэргийн газраас зугтсан ч хурууны хээ нь аль хэдийнэ үлдсэн байсан учир хэрэг явдал болсноос хойш тав хоногийн дараа баривчлагдаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ