Чили улсад хүчтэй газар хөдлөлт боллоо

Өмнөд Америкийн Чили улсын ойролцоо тэнгисийн усан дор 8,2 магнитудын шаталбартай газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээллээ.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар 06.46 цагт болсон бөгөөд төв цэг нь Чилийн хойд нутгийн баруун эргээс 60 миль зайд байгаа аж.
Чили улс нь манай гаригийн газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд хамгийн сүүлд 2010 оны хоёрдугаар сард 8.8 магнитудын шаталбартай хөдлөлт болж 500 гаруй хүн амиа алдаж байсан юм.
Энэ удаагийн газар хөдлөлт цунами дагуулах эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулжээ. Цунами үүсгэвэл Чили улс төдийгүй Өмнөд Америкийн баруун эргийн Перу, Эквадор болон Төв Америкийн Коста Рика, Панам улс ч нэрвэгдэж магадгүй гэнэ. Одоогоор цунамийн аюулаас дайжин айж сандарсан ард иргэд их хэмжээгээр орон байраа орхин дүрвэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ