Чилид цунами нүүрлэх аюул ойрхон байна

Чили улсын хойд нутагт өнөө өглөө 8.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтхэтхүчтэй байснаас Латин Америкийн эргийн нутгуудаар цунами үүсч мэднэ хэмээн АНУ-ын газар зүйн хүрээлэнгээс мэдээлэв.
Газар хөдлөлт гүн рүүгээ 10 км орчим, уртаашаа 86 км орчим цууралт үүсгэсэн байна.Гамшиг уурхайн бүс нутаг болох Икуйке аймгийн ойролцоо болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгааргазар хөдлөлтийн дараагаар Чилийн баруун эргийн далайн давалгаа хүчтэй болж ирсэн нь цунамигийн аюул нүүрлэх магадлалөндөр байгааг анхааруулж байгаа юм. Тиймээс тус улсын Засгийн газраас эргийн бүсийн нутгаар оршин сууж байгаа иргэдийг яаралтай нүүлгэн жилжүүлэхээр болоод байна.
Цунамигаас сэргийлэх төвийн мэдээлж буйгаар эргийн бүсийн Перу, Экуадор, Колумб, Панам, Коста Рика болон Никарагуа зэрэг улсууд цунамид өртөх магадлал хамгийн өндөр байгааг анахааруулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ