Хятадын генерал авлигын хэрэгт холбогдлоо

Хятад даяар өрнөж буй авлига хээл хахуулийн эсрэг ажил илүү эрчимжиж дээд албан тушаалтнуудыг шалгах нь ихсэж байна. Ши Жинпинийг төрийн эрх барих болсон цагаас эхлэн хэд хэдэн өндөр дээд албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдож албан тушаалаасаа бууж, ял шийтгэл хүлээсэн.

БНХАУ-ын экс генерал Гү Жуншан авлигын хэрэгт холбогдож, их хэмжээний мөнгө шамшигдуулж, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ял сонсжээ.

Тэрээр хятадын армийн депутат, бодлого төлөвлөлтийн дарга хийж байсан ихээхэн эрх мэдэлтэй нэгэн байсан юм. Түүний тухай гомдол санал өмнө нь ирж байсан бөгөөд 2012 оноос түүний хэргийг шалгаж мөрдөн байцааж эхэлжээ.

Гү Жуншаныг нэлээд үрэлгэн, тансаг хэрэглээтэй байсан талаар орон нутгийн сэтгүүлд бичжээ. Тэрээр Хенан мужид томоохон эдлэн газар, орчин үеийн тансаг хийцийн орон сууц, модерн загварын алтадсан хөшөөнүүдийн цуглуулга зэрэг үнэтэй зүйлс цуглуулдаг гэнэ. Экс генерал Гү Жуншаны энэ хэрэгтэй холбогдуулан түүнтэй нэлээд нарийн холбоотой байсан армийн удирлах албан тушаалтан Шу Цайхоуг мөн мөрдөн шалгахаар болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин