В.Путин гэрлэлтээ албан ёсоор цуцлуулжээ

Кремлийн сайт дээрх Владимир Путины богинохон намтар дээрээс түүний гэргий гэсэн статус устлаа. “Энэ нь гэр бүл албан ёсоор цуцлагдсан гэсэн үг” хэмээн ОХУ-ийн төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тайлбарласан юм. Одоо “ОХУ-ын Ерөнхийлөгчид” гэдэг категорийн хамгийн сүүлийн Путин гэсэн хуудсийг нээхэд гэр бүл гэсэн хэсэгт “Охин Мария 1985 онд төрсөн. Катерина 1986 онд төрсөн” гэсэн мөр байгаа аж
. Владимир болон Людмила Путин нар бараг 30 жил хамт амьдарсны эцэст 2013 оны зургадугаар сарын зургаанд салж байгаагаа мэдэгдсэн билээ. Түүнийг өөр хүүхэнтэй хамт амьдарч байгаа гэсэн цуу яриа тарсан ч Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга Д.Песков “Путины ажлын шахуу графикийг харсан энгийн хэнбугай ч ойлгохоор байгаа.
Түүнд өөр эмэгтэй ч, гэр бүлдээ зориулах цаг зав ч байхгүй. Түүний амьдрал харамсалтай нь гэр бүлд биш зөвхөн төрийн тэргүүний хувиар ард түмэн, улсынхаа өмнө хүлээн үүрэг хариуцлагатай л холбоотой” гэсэн тайлбарыг өгсөн билээ.
Мөн тэрээр Ерөнхийлөгч Путин дахин гэрлэх талаар итгэхгүй байгаагаа илэрхийлээд мөн Людмила Путины “хувийн амьдралд хошуу дүрэхгүй” байхыг зөвлөсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ