Бангладешт нурангад дарагдан амиа алдагсад 600 хүрчээ

 Бангладешийн нийслэл Дака хотноо нурсан найман давхар байшинд даруулсан хохирогчдын тоо өдөр өдрөөр нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 600 давжээ. Гэсэн ч одоог хүртэл хохирогчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Ор сураггүй болсон хүмүүсийн тоонд үндэслэвэл нуранга доор дахин 150 орчим хүн бий ажээ. Барилгын эзнийг баривилжээ. Барилга тун богино хугацаанд чанар муутай баригдсан гэх.

Бангладешийн барилгын энэ нуралт нь үйлвэрүүдэд гарч байсан хамгийн томоохон осол хэмээн нэрлэгдэж буй. Тус улсад өнгөрсөн онд оёдлын үйлдвэр шатаж 112 хүн амь насаа алдаж байв. Харин үүнээс өмнө  Нью-Йоркод цамцны үйлдвэр шатаж 146 хүн, мөн Пакистанд 260 хүнийг хамарсан үйлвэр галд автаж байсан  гашуун түүх бий.

Бангладеш улсын эдийн засгийг бүрдүүлэхэд нэлээд хувь нэмэр оруулдаг салбар нь бэлэн хувцасны экспорт. Энэ салбараас тус улс жилд 20 тэрбум ам.долларын орлого улсынхаа төсөвт нийлүүлдэг ажээ.

Х.Төгөл

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ