Умард Солонгос нисгэгчгүй онгоц хөөргөсөн байж болзошгүй

Солонгосын баруун тэнгисийн хил орчмын Baengnyeong арлаас хоёр нисгэгчгүй онгоц олдсон нь олон таамаг дагуулжээ. БНСУ-ын албаны хүмүүс эдгээр нисгэгчгүй онгоцыг БНАСАУ-аас хөөргөсөн байж болзошгүй гэдгийг өгүүлээд умардын зүгээс 500 гаруй удаа их буугаар буудсаны дараахан тагнуулын зорилгоор хөөргөсөн байж болзошгүй хэмээжээ.

Батлан хамгаалах салбар нь өндөр хөгжсөн АНУ зэрэг орнууд нисгэгчгүй онгоцыг ихээхэн ашигладаг бөгөөд Өмнөд Солонгосоос олдсон энэ нисгэгчгүй онгоц нь бүдүүлэгдүү загвартай гар аргаар хийсэн гэмээр хялбархан эд байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин