Ким Чен Ун 200 өндөр албан тушаалтанг цаазлах болжээ

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун өөрийн хүргэн ахын талын 200 албан тушаалтнуудыг цаазалж, ар гэрийнхэнийг нь шүүн хэлэлцэхгүйгээр шууд бөөнөөр хорих ангид явуулах болжээ. "Улсыг аюулаас хамгаалах хорооноос өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Чан Сон Тэкийн талынханыг илчлэх тусгай ажиллагаа явуулахдаа шууд холбогдолтой 200 албан тушаалтан, тэднийг дагалдасан 1,000 хүн байгааг олж тогтоосон" тухай Өмнөд Солонгосын “The Chosun Ilbo” сонинд мэдээлсэн байна. Тус хэвлэл тэмдэглэснээр Умард Солонгосын аюулаас хамгаалах хороо БНАСАУ-ын Дээд шүүхийн хаалттай хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Чан Сон Тэкийн талынханыг цаазалж, тэдний гэр бүлийнхэнийг бөөнөөр хорих ангид илгээх болсон байна. Ялын дээд хэмжээ сонссон албан тушаалтнуудын дотор Чан Сон Тэкээс шууд тушаал захирамж авч байсан Хөдөлмөрийн нам, засгийн газар, армийн зүтгэлтнүүд орж байгаа аж. Цаазын ялыг Кан Коны нэрэмжит цэргийн академийн буудлагын талбайднам, төр, цэргийн өндөр албан тушаалтнуудын нүдэн дээр гүйцэтгэх юм байна. БНАСАУ-ын удирдагчКим Чен Уны хүргэн ах Чан Сон Тэкийг намын эсрэг үйл ажиллагаа явуулж, төрийн эргэлт гаргахаар төлөвлөж байсан гэх хэрэгт буруутгаж Хөдөлмөрийн намаас хөөхийн хамт өнгөрсөн оны арванхоёрдугаар сардцаазаар авсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин