Афганистанчуудын түүхэнд үлдэх ерөнхийлөгчийн сонгууль болно

Лалын шашинтан улсуудад эмэгтэйчүүдийн эрх ихээхэн зөрчигддөгийн нэг жишээ бол сонгуульд оролцуулдаггүй явдал билээ. Афганистанд энэ бямба гаригт болох ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэйчүүд өмнөхөөсөө илүү үүрэг оролцоотой байх нь.

Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн кампанит ажлыг зохион байгуулахад ч эмэгтэйчүүдийн нөлөө, оролцоо өмнөх жилүүдийнхээс илүү байлаа. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо ийнхүү нэмэгдэж ирж байгаа нь сайны дохио хэмээн тус улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагынхан ярьж байна. Өмнө нь Афганистанд эмэгтэйчүүд сонгуулийн ажилд оролцох нь хориотой ажлуудын нэг байсан юм.

Бямба гаригт болох сонгуульд ерөнхийлөгч Хамид Карзай ирж саналаа өгч нэр дэвшигчид буюу шинээр ерөнхийлөгч болохоор өрсөлдөж байгаа эрхмүүдэд амжилт хүсэх гэнэ. Гэхдээ тэрээр олон нийтийн өмнө гарахгүй гэж эх сурвалжид тэмдэглэжээ.

Энэ удаагийн сонгууль нь тус улсын түүхэнд нэлээд онцлогтой болон бичигдэх юм. Учир нь анхны ардчилсан хэлбэрээр зохиогдох гэж байгаа юм. Афганистан улс таван жилд нэг удаа ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулдаг бөгөөд 2001 оноос хойш бүх нийтийн сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулж эхлэх санал гарсан юм.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Сангийн сайд асан Ашраф Гани, Гадаад харилцааны сайд асан Залмаи Рассоул болон Абдул Абдул нар нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин