HTC шинэ загвараа танилцуулжээ

Тайваний гар утасны алдартай брэнд HTC шинэ загвараа танилцуулжээ. HTC One M8 гэх энэ шинэ загвар нь өмнөх загвар болох М7-оос хамаагүй илүү хурдтай, хэмжээний хувьд ч том, өмнөх бүх загваруудаасаа нимгэн юм байна. Эдгээр шинжүүдийг агуулснаараа өмнөх бүх загваруудаасаа хамгийн үзэмж сайтай болсон талаар үйлдвэрлэгчид хэлж байна.
Өнгөний хувьд ч мөнгөлөг цагаан болон металл саарал өнгөтэй хийгдсэн нь үзэмжинд ихээхэн нөлөөлсөн гэж хэлж болно. Шинэ утас нь таван инчийн бүрэн мэдрэмжит дэлгэцтэй, снэп драгон процессорт суурилагдан хийгдсэн болон шинэ загварын тэлэгчтэй камертай юм. Утасны функцийн хувьд ч нэлээд ойлгомжтой, хялбар ажиллагаатай гэнэ. Батерей ч илүү сайн гэдгийг онцолсон байна.
Гэхдээ энэ утсыг хэзээгээр худалдаанд гаргахаа хараахан зарлаагүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ