MH370 онгоц Энэтхэгийн далайд осолдсон гэв

Малайзын Боинг 777 -200 онгоцыг эрж байсан эрлийн багийнхан өнөө өглөөнөөс эхлэн дуут дохио хүлээж авсан "Haixun-01" нэртэй хөлөг онгоц эхлээд үл мэдэг дуут дохио далайн гүнээс хүлээж авсан бол сүүлдээ хэдэн зуун удаагийн давтамжтайгаар 37,5 килогерцийн үелзэлтэй дохио хүлээн авч эрлийн ажиллагааг эрчимжүүлэхэд хүргэсэн .

Тэгвэл тус онгоцыг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон гэсэн мэдээллийг ABC агентлаг мэдээллээ. Гэсэн ч онгоцны эх бие болон бусад хэсгийг нарийвчлан харуулаагүй байгаа. Харин энэ тухай Малайзын ерөнхий сайд албан ёсоор зарлаж онгоц осолдсон талаар хэвлэлийн бага хурал яаралтай зарлаж ард иргэддээ мэдэгдсэн юм.

Энэхүү мэдэгдэлд “ Бидний олон хоногийн турш итгэл тавин хүлээж, хайж байсан онгоц Энэтхэгийн далайд осолдсон болохыг олж тогтоолоо. Онгоцонд зорчиж явсан амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт гүнээ эмгэнэл илэрхийлж байна” хэмээн хэлжээ. Харин онгоц яагаад осолдсон, хэрхэн Энэтхэгийн далайг зорих болсон эсэх талаар мэдээлэл хараахан тодорхой болоогүй хэвээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин