Украины зүүн хэсэгт Оросыг дэмжигчид бослого гаргаж байна

Украины зүүн хэсгийн гурван томоохон хотод Москваг дэмжигчид үймээн дэгдээж төр захиргааны байруудыг эзлэн улмаар украин иргэд болон, цагдаа нартай мөргөлдөж байгаа тухай BBC агентлаг уламжиллаа.

Оросыг дэмжигчид Украинаас салан тусгаарлах тухай Крымд явуулсан шиг бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардаж байгаа гэнэ.

Украины зүүн хэсэг буюу Харьков, Донецк зэрэг хотууд нь оросууд болон, орос гаралтай украин иргэд, ерөнхийлөгч Виктор Януковичийг дэмжигчид ихээр оршин суудаг юм.

Тэгвэл эсрэгээрээ Украины баруун хэсэг буюу нийслэл Киев тэргүүтэй хотууд нь цэвэр украин үндэстнүүд оршин суудаг, оросоос утсгаар үзэлтэй иргэд байдаг.

Иймээс үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан Украин улс Крымээ алдаад зогсохгүй зүүн, баруун хэмээн хоёр хуваагдахад тулаад байна гэжээ. Мөн украинчууд үймээн дэгдэж байгаа хотуудад онц байдал зарлахыг ерөнхийлөгчөөсөө шаардаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин