Манай дэлхийн хамгийн том сонгууль эхэллээ

Дэлхийн хамгийн олон хүн амтай улсын нэг Энэтхэгт бүх нийтийн сонгууль эхэлж байна. Өнөөдрөөс эхлэн сонгуулийн кампанит ажил эхэлж байгаа бөгөөд тавдугаар сарын 12-ноос муж улсуудад сонгууль явагдаж эхлэх юм. Харин нийт саналыг тавдугаар сарын 16-ны өдөр нэгтгэж нэгдсэн дүнг зарлах гэнэ. Улсдаа хамгийн томд тооцогдох Конгресс нам болон Үндэсний Хиндү намын хооронд гол өрсөлдөөн явагдана. Урьдчилсан тооцооллоор 800 сая хүн сонгуулийн санал хураалтад оролцох гэнэ. Энэтхэгт сонгууль нэлээд өргөн цар хүрээтэй болдог. Сонгуулийн булхай ч нэлээд явагддаг бөгөөд захын мужууд дахь алслагдсан тосгонуудад сонгуультай холбоотой хахууль, элдэв будилаанууд их гардаг гэнэ. Жижиг хот тосгонуудад сонгуулиас үүдэлтэй замбараагүй байдал газар авах хандлага ихээхэн ажиглагддаг талаар өмнөх туршлагуудаас харж болно. Парламентын доод танхимд 543 суудал бий. Харин 272 суудал авч байж парламентад олонх болох боломжтой. 2009 оны сонгуульд ойроцоогоор 814 сая хүн оролцсон гэсэн судалгаа байгаа бөгөөд энэ удаа ч дунджаар 800 сая гаруй хүн идэвхтэй оролцоно хэмээн тооцоолж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ