100 хоногт 800 мянган хүн хүнийг хөнөөжээ

Төв Африкийн Руанда улсад жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт долоо хоног гашуудал зарладаг.
Өнөөдрөөс тус улсад 1994 оны хавар хоморголон хөнөөгдсөн 800 мянган хүний дурсгалыг хүндэтгэх ёслол эхэлж байна. Хэдийгээр тэр явдлаас хойш 20 жил өнгөрсөн ч ард түмний сэтгэлд аймшигтай хэлмэгдүүлэлт мартагдаагүй хэвээр байна.
Тухайн үед “Хуту” гэх зэвсэгт бүлэглэл нутгийн уугуул иргэдтэй мөргөлдөж 100 хоногийн дотор 800 мянга гаруй хүмүүс амь насаа алдаж, 600 мянга гаруй хүн эх орноосоо дүрвэсэн юм. Амиа алдагсдын дунд эрчүүдээс гадна эмэгтэйчүүд хүүхдүүд олноор өртөж байжээ.
Иймэрхүү зэвсэгт бүлэглэлүүд тус улсад олон байдаг бөгөөд энэ мэт иргэний дайн, зэвсэгт тэмцлүүд үргэлж гарсаар байгаа билээ. Ядуурал ихтэй Руанда улсад хүчирхийлэл, аллага, зэвсэгт мөргөлдөөн гарах нь энгийн үзэгдэл мэт болсон нь сэтгэл зовоох асуудлуудын нэг болж байгаа талаар НҮБ хэлж байна. Харин энэ тухайд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дахин энэ харамсалтай үйл явдлыг давтахгүй байхыг сануулж, уриалсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ